|

Коронавирусний халдвар авсан 4 хүүхдийн биеийн байдал хүнд байна

nomun 2021/11/12 372 0

 

Коронавирусний халдвар авсан 4 хүүхдийн биеийн байдал хүнд байна

 

Өнөөдөр 32 хүнээс коронавирусний халдвар илэрч, аймгийн хэмжээнд нийт 10695 тохиолдол бүртгэгдэн, 1307 хүн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал нь хөнгөн 96, хүндэвтэр 244, хүнд 88, нэн хүнд 11 тохиолдол байна. Үүнээс хүнд өвчлөлийн 84 нь том хүн 4 нь хүүхэд байна.

 

Мөн дархлаажуулалтын гуравдугаар тунг идэвхжүүлэх ажлыг улс даяар зохион байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулан албан байгууллага, үйлдвэр худалдааны төвүүдийн 10 ба түүнээс дээш ажилтан албан хаагч хамрагдахаар бол Эрүүл мэндийн газарт захиалга өгч явуулын дархлаажуулалтад хамруулж болох юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top