|

“Би ухаалаг хотын шударга иргэн” эссэ бичлэгийн уралдаан боллоо

nomun 2021/11/17 222 0

 

“Би ухаалаг хотын шударга иргэн” эссэ бичлэгийн уралдаан боллоо

 

Орхон аймгийн болон Баян-Өндөр сумын ГХУСАЗЗ, Боловсрол, Соёл урлагийн газар хамтран "БИ УХААЛАГ ХОТЫН ШУДАРГА ИРГЭН” эссэ бичлэгийн уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгууллаа.

Уралдааны зорилго нь Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, шударга иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.

Тус уралдаанд 9-12 дугаар ангийн сурагчид хоёр үе шаттайгаар өрсөлдсөнөөс эхний шалгаруулалтад 13 сургуулийн 72 сурагч, хоёрдугаар шатанд 12 сурагч оролцлоо. Эдгээр сурагч, багш нар өнөөдөр илтгэлээ танилцуулсан юм.

Үүнээс нэгдүгээр байранд, Жаргалант сургуулийн 9а ангийн сурагч Ц.Пүрэвмаа, удирдагч багш Л.Амаржаргал, хоёрдугаар байранд 16 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Н.Мягмардаш, удирдсан багш Н.Энхсайхан, гуравдугаар байранд нэгдүгээр сургуулийн 10г ангийн сурагч О.Очирбат, удирдсан багш Ж.Отгонжаргал нар орлоо.


Санал болгох

Сэтгэгдэл

top