|

Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн 3-4 өдрийн галт тэрэгний аялал зохион байгуулна

nomun 2022/02/14 49 0

Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн 3-4 өдрийн галт тэрэгний аялал зохион байгуулна


Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар "Орхон аймгийн аялал жуулчлалыг 2022-2025 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийг баталлаа.

Хөтөлбөрийн хүрээнд хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх мөн Эрдэнэт үйлдвэрийг  түшиглэн 3-4 өдрийн галт тэрэгний аяллыг зохион байгуулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.

Мөн хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт хэрэгжүүлэх боломжтой 15 төсөл байна. Тухайлбал зэс эрдэнийн гудамжбуюу зэсээр урласан бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх гудамж, уул уурхай түшиглэсэн аялал жуулчлал буюу Эрдэнэт үйлдвэртэй танилцах, экстрим аялал буюу авто, мото, морин спортын төрлийг хөгжүүлэх зэрэг төсөл багтжээ.

Хуралдааны үеэр ИТХ-ын төлөөлөгчид хэд, хэдэн санал гаргасан юм. Үүнд, цэцэрлэгт хүрээлэн, Соёл амралтын хүрээлэн зэрэг томоохон байгууламжуудаа түшиглэн улсын хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээний үзэсгэлэнг зохион байгуулж ашиглалтыг сайжруулах, Эрдэнэтийн брэндийг зэсээс гадна нэр төрлийг нэмэгдүүлэх, одтой зочид буудлын тоог нэмэх санал гарлаа.

 

Түүнчлэн Баян-Өндөр уулаас шүхрээр буух, дүүжин гүүр тавих, "Эрдэнэт” үсгэн самбар байрлуулах, төв цэнгэлдэх хүрээлэнд автомашинтайгаа кино үзэх боломжийг нээх зэрэг саналгарч үүнийг дээрх хөтөлбөрт тусганбаталлаа.


Санал болгох

Сэтгэгдэл

top