|

“Эрүүл мэндийн дэмжих төв” ашиглалтад орлоо

nomun 2022/03/21 174 0

 

“Эрүүл мэндийн дэмжих төв” ашиглалтад орлоо

 

Улс орон даяар бүх нийтийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах аян ирэх 5 дугаар сард эхэлнэ. Уг аяныг хэрэгжүүлэх хүрээнд иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох, хувь хүн, байгууллага хамт олны багц үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн харьяа "Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгууллаа.

 

Тус төвийн барилгад улсын төсвийн 180 сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн засвар үйлчилгээг хийсэн байна. Мөн ясны сийрэгжилтийг оношлох болон шүдний тоног төхөөрөмж, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг тодорхойлох Танита аппарат, нүдний хараа шалгах, оношлох автомат таблиц, чих, хамар, хоолойн иж бүрэн аппарат байрлуулжээ. Зүрх, тархины цахилгаан бичлэгийн аппарат, ходоод, улаан хоолойн уян дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, суурин болон зөөврийн хэт авиан оношилгооны аппарат зэрэг нийт 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий аппаратаар хангасан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top