|

Кобе Брайант ирэх жил зодог тайлна

namuunaa 2015/08/05 705 0
 

Сагсан бөмбөгийн "Лос-Анжелес Лэйкерс” багийн хамгаалагч Кобе Брайант тамирчны замналаа орхих тухай шийдвэрийг ирэх улирлыг дуусгаад гаргаж магадгүй хэмээн мэдэгдэв.
"Одоогоор юу ч тодорхой болоогүй байна. Ирэх улирал миний хувьд сүүлчийнх байж мэдэх юм. Гэхдээ ийм шийдвэрийг гаргах нь амаргүй зүйл. Энэ талаар ярилцсан тоглогчид надад "Кобе, чи үүнийг хожим ойлгоно” хэмээн хэлсэн. Аль болох хялбар байдлаар шийдвэр гаргахыг хичээж байна. Нэг бол би цаашаа үргэлжлүүлэн тоглоно, эсвэл үгүй. Гэхдээ шийдвэрийг улирал дуусахаас өмнө гаргах биз ээ. Ийм шийдвэрийг шинэ улирал эхлэхийн өмнө гаргах нь тун хэцүү юм” хэмээн Брайант өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top