|

Иргэд нь цөхөрч байхад Афганистаны эрх баригчид жаргаж байна

nomun 2022/06/30 101 0

Талибанчууд өнгөрсөн наймдугаар сард Афганистаныг эзлэх үеэр тус улсын Засгийн эрхийг барьж байсан тэргүүлэх улстөрчид Дубай болон Калифорниа дахь тансаг зэрэглэлийн далайн эрэгт орших байр руугаа зугтсан хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Эдгээр хүмүүст ерөнхийлөгч асан Ашраф Ганигийн туслахууд багтаж байна. Тэд Засгийн эрхэнд байхдаа  Дубай болон Америкт тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад олон сая ам.доллар зарцуулсаныг “Wall Street Journal” сонин нийтэд ил болгов. Үүнээс өмнө ерөнхийлөгч Гани их хэмжээний бэлэн мөнгө аваад зугтсан гэж Америкийн Хяналтын төвөөс мэдээлж байв.
Тус байгууллага талибанчууд Засгийн эрхийг булаан авах үеэр ерөнхийлөгчийн ордноос их хэмжээний ам.доллар алга болсон гэж энэ сарын эхээр зарлаад байгаа юм. Одоогоор ерөнхийлөгч асан Ашраф Гани Арабын нэгдсэн бүгд найрамдах улсад амьдардаг гэсэн мэдээллийг барууны хэвлэлүүд өгч байна. Гэтэл тэдний улсын олон сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэж, дэлхийн олон орон руу дүрвэж хүндхэн цаг үеийг туулж байгаа юм. Тухайлбал, Афганистаны зүүн өмнөд зүгт өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, 10 мянган хүн гэр оронгүй болсон гэж “Aljazeera” мэдээлэв.
Эх сурвалж: Aljazeera.com

Санал болгох

Сэтгэгдэл

top