Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас хойд зүгт 41 км-ийн зайд газар
хөдөлжээ. Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс
/У-105099/;Ө-43032// өчигдөр 21:06:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар
хөдлөлт болсон тухай мэдээлжээ. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын
газрын орлогч дарга Э-ээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн,
хохирол учраагүй гэлээ гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас
мэдээлэв.