|

Х.Бат-Ялалт: Нийгэмд ХАМГИЙН ТОМ ГАЙ БОЛСОН хүн бол Ж.Батзандан

zulaa 2022/10/06 194 0


"Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт өнөөдөр /2022.10.06/ өөрийн цахим хуудаснаа УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Иргэний нийгэмд хамгийн том гай болсон хүн чанаргүй новш бол Батзандан. Өчигдрийн лайвыг нь үзлээ. 300 гаруй залуусыг Иргэний хөдөлгөөний нам гэж турхирч 2008.07.01-нд шоронд оруулчихаад өөрөө АН-д ороод Их хуралд суусан. Дараа нь АН-аа худалдаад ШИНЭ гэгч нам байгуулсан. Ц.Нямдоржтой нийлээд Зоригийн хэргийг завхруулсан. Тан луу гэгч хятадын компанитай холбоотой. Санхүүждэг. Өмгөөлдөг байсан. Сүүлд нь шударга тав гэгч болчихсон шааж явсан. Бид Батзандан шиг мөөгөнцөрүүдээс салахгүй бол талцаж хуваагдаад л дуусна.

Их олон гэмт хэрэг нуун дарагдуулдаг гээд хэлчихлээ. Гэмт хэргийн мэдээллийг ашиглаж амьдраад сурчихсан шантааж Нямдорж шигээ. Энэ арга барилаас урд зүгийн салхи нэвт ханхална. МАН, АН ой гутам гэдэг нь ойлгомжтой. Одоо тэдний мууг гайхахын оронд өөрсдөө нэгдэж тэднээс илүү хүч чадалтай гэдгээ харуулах цаг болсон ЭХ ОРОНЧД ОО!!! Үндсэн хуулийн үзэл санаан дор нэгдэцгээе" гэжээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

top