|

Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулав

nomun 2022/11/30 198 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэдийг төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан.
Зарлигийн дагуу шагналыг гардуулах ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр боллоо.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро,
Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Такэбэ Цүтомү,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки,
Японы Олон улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА” байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико,
Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Харүхара Акио,
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори,
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато,
"Heart saving project” төслийн зүрхний мэс засалч Тамүра Масамичи,
"Мабүчи Мотор” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүндэт ерөнхийлөгч Мабүчи Такаичи,
"Шима Сейки” хувьцаат компанийн ерөнхийлөгч Шима Масахиро,
НАЙРАМДАЛ МЕДАЛИАР:
Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны дарга Ямагүчи Шүничи,
Монгол судлаач, эрдэмтэн Миявакэ Жюнко,
"Глобал” олон улсын рашаан судлалын төвийн захирал, судлаач Мацүда Таданори нарыг шагналаа.

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ,"Монгол Улсад ардчиллыг бататгах, зах зээлийн харилцааг хөгжүүлэх, орчин цагийн хөгжлийн суурийг бэхжүүлэхэд Япон Улсын засгийн газар, японы ард түмний тусламж дэмжлэг онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг манай ард түмэн, төр засаг ямагт өндрөөр үнэлж талархаж явдаг. Цаашид Монгол, Японы стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх, өндөр түвшинд хүрсэн харилцан итгэлцлийг улам бэхжүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэхд та бүхний дэмжлэ туслалцаа, хамтын ажиллагаа урьдын ажил улам чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгйг энэ баярын өдөр тэмдэглэн хэлье” гэв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори, "Миний сэтгэгдэл маш өндөр байна. Би Элчин сайдын албыг өгсний дараа5-6жил Монгол, Японы харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажилласан. Их, дээд  сургуульд монголын тухай лекц уншдаг. Өнөөдөр шавь нартайгаа ирлээ. Энэхүү одон медаль бол миний гавьяа биш монголын тухай хамт судалгаа хийсэн оюутнуудын шагнал юм" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Санал болгох

Сэтгэгдэл

top