|

ОРХОН: Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас шилжин ирэгсдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

nomun 2023/01/04 322 0


Шинэ сэргэлтийн бодлогын “Хот, хөдөөгийн сэргэлт” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд,аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих зорилгоор Орхон аймгийн ЗДТГ“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье”хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрийн хэлэлцүүлэг маргааш Хүүхдийн ордонд болно. “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийн төсөлд эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн  бүтээмж зэрэг 6 багц асуудлыг тусгасан байна.

Эрдэнэт хот 100 гаруй мянган хүн амтай, аж үйлдвэр түлхүү хөгжсөн, Эрдэнэт үйлдвэр, Эрдмин, Ачит Ихт, Зэс-Эрдэнийн хувь гэсэн уул уурхайн томоохон компаниудтай, төмөр зам, авто замын дэд бүтэц, харилцаа холбоо сайн хөгжсөн, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж нь 21 аймгаас тэргүүлдгээрээ давуу талтай юм. Мөн БОЭТ, Эрдэнэт медикал, Баян-Өндөр мед зэрэг томоохон эрүүл мэндийн байгууллагуудтай, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан юм. Эдгээр давуу талаа орон нутгийн удирдлагууд шилжин суурьшигчдад танилцуулж цаашид бий болох боломж, нөхцөлийн талаар мэдээлнэ.
Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотоос Орхон аймагт шилжиж ирэн ажиллаж, амьдарч буй иргэдийн төлөөлөл оролцож өөрсдийн санал бодлоо хуваалцахаас гадна банкны салбараас орон нутагт шилжин ирэгсдэд үзүүлэх ипотекийн гурван хувийн зээлийн талаар мэдээлэл өгнө. 
Ташрамд дурдахад, Орхон аймагт жилд дунджаар 2000 иргэн шилжин явж төдий тооны иргэд шилжин ирдэг байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

top