|

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс нүүрс, зэсийн гэсэн хоёр бүлэглэлтэй болсон

zulaa 2023/03/27 511 0

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс нүүрс, зэсийн гэсэн хоёр бүлэглэлтэй болсон

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг албан тушаалаас нь чөлөөлж байгаагаа танилцууллаа. Энэ үеэрээ дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрээр "Монгол Улсын экспортын 93 уул уурхайн дөрвөн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэсэн дээр тогтдог. Шулууухан хэлэхэд, Монгол Улс нүүрс, зэсний гэсэн бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг нь худалдаж авч банкаар дамжуулан улс төрийг барьцаалах гэсэн хэсэг нөхөд гарч ирсэн байна. Энэ бүхэн нууц биш. Энэ хүмүүс шүүхийн томилгоонд нөлөөлсөн байна. Ордонд биш ордны эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гардаг. Зарим төрийн албан хаагч архи хундаглаад зогсож байдаг нөхцөл байдал руу Монгол Улс халтирч орсон байна. Монгол Улс цаашаа явъя гэвэл нүүрс дагасан бүлэглэлийг ил болгохоос өөр аргагүй. Би Засгийн газар болон бүлгийнхээ хурлын үеэр асуудалд холбогдсон хүмүүс шалгуулж үнэн зөвөө тогтоолгоорой гэж хэлсэн" гэлээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

top