|

О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг суллахаар болжээ

zulaa 2023/03/30 250 0

О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг суллахаар болжээ

 

 "Их бит" компанийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарын ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангиас суллахаар болжээ. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн, дээрх залуучуудыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж суллах шийдвэр гаргасан байна. 

    Тэднийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг.

https://ergelt.mn/news/123/single/31719

Санал болгох

Сэтгэгдэл

top