|

БНСУ-ын Засгийн газар 0-1 насны хүүхэдтэй айлд сар бүр 770 доллар олгоно

zulaa 2023/03/30 185 0

БНСУ-ын Засгийн газар 0-1 насны хүүхэдтэй айлд сар бүр 770 доллар олгоно

 

БНСУ-д төрөлт хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа билээ. Өнгөрсөн онд нэг эмэгтэйд ногдох төрөлт 0.78 болж буурсан. Хэрэв энэ хандлага цаашид үргэлжилсээр байвал энэ зууны эцэс гэхэд Өмнөд Солонгосын хүн ам одоогийнхоос хоёр дахин буурах тооцоо гарчээ. Өмнөд Солонгос Азийн орнууд дундаа хүн амын өсөлт нэлээд эрчтэй саарч байгаа орнуудын дээгүүрт жагсаж байна.

Испани нэг эмэгтэйд 1.23 төрөлт, Итали 1.24, Япон 1.34 төрөлттэй байна. Хүн амыг тогтвортой байлгахын тулд нэг эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин 2.1 байх ёстой аж. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл хүүхэдтэй болгохыг дэмжих шинэ арга хэмжээг санал болгоод буй.

Тодруулбал, гуравдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч Юны Засгийн газар 0-1 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд сар бүр олгох тэтгэмжийг нэмэгдүүлж байгаагаа зарласан. Сард олгож буй мөнгөн тэтгэмжийг 300 мянган воноос (ойролцоогоор 230 доллар) 700 мянга болгож нэмсэн байна. 2024 онд дахин нэмж нэг сая вон буюу сард ойролцоогоор 770 ам.доллар болгоно гэжээ.

2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар Өмнөд Солонгосын сарын дундаж цалин 3400 орчим ам.доллар байсан. Энэ алхам нь тус улсын төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд хийсэн том хөрөнгө оруулалтын нэг хэсэг юм. Сүүлийн 16 жилийн хугацаанд Өмнөд Солонгос төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд 200 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

Түүнчлэн, тус улсын Ерөнхийлөгч Юн хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэх, шинээр гэрлэсэн хүмүүст орон байраар туслах, бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийн зардлыг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ мэдэгджээ. Өмнөд Солонгос бол хамгийн өндөр өртөгтэй боловсролын системтэй.

https://news.yahoo.com/south-korea-families-770-month-183500253.html


Санал болгох

Сэтгэгдэл

top