|

ОРХОН: “Соёлын сэргэлт 2023” аяны нээлт боллоо

nomun 2023/05/10 259 0


Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Соёлын сэргэлт 2023” аяны нээлт боллоо. Уг аяныг Соёлын яамнаас санаачлан аймаг бүрд соёл, урлагийн сургалт, үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.

Орхон аймагт аяны хүрээнд Монголын дүрслэх урлагийн сор болсон 30 бүтээлийн үзэсгэлэн Хүүхэд, залуучуудын театрт тав хоногийн турш гарах бол соёл, урлаг судлаачид олон нийтэд зориулсан илтгэл, лекц танилцуулна. Мөн номын өдөрлөг, соёлын биет бус өвийн үзэсгэлэн, соёл, урлагийн тоглолт болно.  




Санал болгох

Сэтгэгдэл

top