|

“Од болсон” Рашаан боомт

zulaa 2023/11/16 978 0
Алтан Хянганы нуруунд байрлах Рашаан боомт нь Өвөр Монголын аялал жуулчлалын алдарт Рашаан хотод харьяалагддаг бол Монгол Улсын Сүмбэр боомттой хиллэдэг байна. Рашаан боомт нь 1992 онд нээгдсэн олон улсын улирлын чанартай, газарзүйн өвөрмөц байршилтай.
        Эхний жилүүдэд зөвхөн бараа худалдаа хийдэг боомт байсан бөгөөд иргэд хоорондын харилцаа байнга гардаггүй байлаа. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхөд Рашаан боомтын үзэсгэлэнт газар аажмаар аялал жуулчлалын баялаг нөөцтэй байгалийн үзэсгэлэнт газар болжээ. Түүнчлэн тус боомтыг тойрсон түүх, соёл, ардын зан заншил нь жуулчдын заавал үзэх ёстой газар болжээ.
        Энд халуун рашаан, өндөр сүрлэг уулс, гайхамшигт ой мод, өргөн уудам тал, мөнгөн цагаан мөс, цас зэрэг өвөрмөц онцгой тогтцоос гадна хилийн хаалга, хилийн гол дээрх гүүр, хилийн дурсгалт газар, худалдааны бүс, боомтын үйлчилгээний газар зэрэг 10 байгалийн үзэсгэлэнт газар бүрджээ. Мөн авто зам, төмөр зам, агаарын зам, усан тээвэр бүрдсэн давуу тал ихтэй цорын ганц боомт юм.
        2023 оны 09-р сарын 15-нд Рашаан боомтын үзэсгэлэнт газрыг 3А зэрэглэлийн газар болгон баталсан бол тус онд боомтын үзэсгэлэнт газрын жуулчдын тоо 201 мянга 865 хүрч, тасалбарын орлого 6 сая 890 мянган юаньд хүрсэн байна. Тус боомтын үзэсгэлэнт газар аялсан хүний тоо өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 437 хувиар өссөн бөгөөд нийт борлуулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 489 хувиар өсөж түүхэн дээд амжилтыг бүтээжээ.
        2018 онд Рашаан боомт нь Монгол Улсад зорчих АТА карнет болон визийг нээжээ. Энэ оны 04-р сард боомтын ажил сэргэхийн зэрэгцээ төрөл бүрийн ухаалаг төхөөрөмжүүдийн хэрэглээг нэмэгдүүлж, нэвтрэх тав тух, үйлчилгээний чанар, гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг эрс дээшлүүлсэн байна. Он гарснаас хойш хил дамнасан жуулчдын гаалийн бүрдүүлэлтийн хугацааг 2 минутын дотор хянадаг болсноор үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж 100 хувьтай байна. Орж, гарах 65 тээврийн хэрэгсэл АТА карнет ашигласан нь түүхэн шинэ амжилт тогтоожээ.
        Энэ жилийн байдлаар Рашаан боомтоор нийт 5.113 тонн бараа болон 1.000 гаруй ажилтан нэвтэрсэн байна.
        Тус боомтын худалдааны бүсийн худалдааны танхим 2023 оны 04-р сарын 03-ны өдөр албан ёсоор нээлтээ хийв. Өнөөдрийн байдлаар Монгол, Орос, Өмнөд Солонгос зэрэг 17 орны 1300 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн импортлогдож байна. Худалдааны төвийн үйл ажиллагааны орлого 04-р сарын 03-наас 10-р сарын 12-ны хооронд 679.695.38 юань, үйл ажиллагааны ашиг 355.934.66 юань болжээ.
Зохиогч:
Ш.Цогзолмаа, Б.Сурнаа
Найруулагч:
Ш.Цогзолмаа
Эх сурвалж:
СМТ

Санал болгох

Сэтгэгдэл

top