|

Жүжигчин Б.Амарсайхан Дэлхийн аваргатай тулалдана

namuunaa 2015/08/19 858 0
Монголчуудаас анх удаа Холливудад хөл тавьж олныг шуугиулж байсан жүжигчин Б.Амарсайхан энэ удаа ч мөн томоохон дуулиан дэгдээх нь. Тодруулбал, сэрүүн салхитай, бороо шивэрсэн энэ намрынх мэт энэхүү жихүүн өдрүүдэд Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт, туялзуур сэлэмчин Клаудия Бокель манайд оронд айлчилж байгаа билээ. 

Клаудия МҮОХ-нд зочилж, ОУОХ-ноос илгээсэн "РИО 2016” олимпийн наадмын урилгыг гардуулж, ОУОХ-ны Тамирчны хөтөлбөр (Athlete Career Program)-ийг удирдан, үнэтэй зөвлөгөөг өгснөөс гадна Монголын сэлэм сонирхогчдод том бэлэгтэй иржээ.
 Тэрбээр 2004 оны олимпийн наадамд оролцохдоо хэрэглэж байсан хувцас хэрэглэл, сэлмээ агссаар Улаанбаатарт хөл тавьсан бөгөөд өнөөдөр нэгэн сонирхолтой тулаан хийх гэж байна. Тодруулбал, тэрбээр энэхүү тулаанаа жүжигчин Б.Амарсайхантай хийх аж.
 
 
www.mnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top