|

Орхон аймагт 12 давхар орон сууцанд гарсан галыг бүрэн унтраажээ

zulaa 2024/04/05 0

Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах “Гранд гарден” 12 давхар 2А байрт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны 11:51 цагт гарсан түймрийг 14:10 цагт бүрэн унтраалаа.

Тус байранд 4-5 айл нүүж орсон бөгөөд галд өртсөн, гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Түймрийн дуудлагаар Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top