|

Солонгосын нэрт жүжигчин И Бёнг Хён хэнээс болж эхнэрээ хуурав?

namuunaa 2015/08/20 1252 0
"Амьдралын ээдрээ” киноны Ким Инхагийн дүрээр олны танил болсон Солонгосын нэрт жүжигчин И Бёнг Хён эхнэрээсээ салжээ. Тэрбээр өнгөрсөн 2013 оны наймдугаар сарын 13-ны өдөр залуу жүжигчин И Мин Жонгтэй хуримаа хийсэн билээ. Хосууд энэ сарын эхээр салах өргөдлөө шүүхэд өгсөн гэж "TMZ”сайт мэдээллээ. И Бёнг Хён өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үедээ хуримын бөгжгүй байжээ. Мөн түүний эхнэр саяхнаас хуримын бөгжөө зүүхээ больсон юм.

 

Тус улсын хэвлэлүүд "И Бёнг Хён эхнэрээ зураг авалттай Америк руу явсан хойгуур охидын хамтлагийн нэг гишүүнтэй дотно харилцаа үүсгэсэн. Жүжигчинтэй нэр холбогдсон эмэгтэй "И Бёнг Хён надтай гэрлэхээ амласан. Тэр надад хайртай гэж хэлсэн” хэмээн жиргэсэн” гэж мэдээлжээ.

0138

Цагдаагийнхан дээрх мэдээллийн дараа мөрдлөгө явуулж, жүжигчинтэй нэр холбогдсон эмэгтэйг өнгөрсөн сарын эхээр баривчилсан юм. И Бёнг Хён өөртэй нь нэр холбогдсон эмэгтэй цагдаагийнханд баригдсаны дараа эхнэрээ хуурч байснаа мэдэгдэж, олон нийтээс уучлалт гуйсан билээ.

Харин удалгүй жүжигчин И Бёнг Хён эхнэртэйгээ эдлэрч бяцхан хүүгийн аав ээж болохоор бэлдэж байна. Эхнэр нь бие давхар болсон тул жүжигчин залуу өөрийн бурууг ухамсарлан албан ёсоор уучлал хүссэн юм.

Эх сурвалж: Khoshinshog.com

Санал болгох

Сэтгэгдэл

top