|

Мексикт хэт халалтын улмаас их хэмжээний МӨНДӨР буужээ

zulaa 2024/05/27 478 0

Мексикийн хэд, хэдэн мужид сүүлийн саруудад тасралтгүй үргэлжилсэн хэт халалтын дараа буюу өнгөрөгч ням гарагт их хэмжээний мөндөр оржээ. 
Сүүлийн хэдэн сар үргэлжилсэн хэт халалтын улмаас наршилт, нарны хордлого болон шингэний дутагдалд орж 48 хүн амь насаа алджээ. Их хэмжээний мөндөр орохоос өмнөх өдрүүдэд гэхэд тус улсын нийслэлд 34.7 хэм хүрч, хэт халалтын түвшинг давсан байна.
Цаашид ч найман мужид хүчтэй аадар бороо орж, Хидалго, Пуэбла, Керетаро зэрэг хотод 50-70 км/цагийн хурдтай хүчтэй хар салхи шуурахыг Цаг агаарын байгууллагаас анхааруулсаар байгаа аж.
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top