|

Усэйн Болт гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо

namuunaa 2015/08/24 791 0

 Ямайкын алдарт тамирчин олимп дэлхийн аварга Усэйн Болт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд аваргаллаа. Тэрбээр 9.79 секундэд барианд орж түрүүллээ. Усэйн Болт ингэснээр  гурав дахь түрүүгээ хүртэж буй нь энэ юм. Түүний араас АНУ-ын тамирчин  Жастин Гатлин 0.01 секундээр хоцорч орсон бол гуравдугаар байрт Канадын Андре де Грасс, Америкийн Трэйвон Бромелл нар 100 метрийг 9.92 секундэд туулснаар оржээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top