|

Дэлхийн хамгийн өгөөмөр тэрбумтнууд

namuunaa 2015/08/27 2020 220
Сүүлийн үед сайн үйлсийн аянд оролцож, хандив өргөх нь моод болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Алдартнууд сайн үйлсийн аян зохион байгуулж өлсгөлөнд нэрвэгдсэн, өнчин хүүхдүүдэд ихээр тусалж байгаа нь олон нийтийн талархлыг ихэд хүлээх болсон билээ. Ингээд танд баячууд ямар сайн үйл бүтээж, хэдий хэмжээний хандив өргөснийг сонирхуулъя.
1. Владислав Тетюхин, Төмөр олборлолт, металлургийн үйлдвэрийн эзэн
Свердловын 82 настай тэрбумтан өөртөө байшин худалдаж авч, залуу моделиудын араас хөөцөлдсөнгүй. Тэрээр өөрийн хувьцааг 3.3 тэрбум доллараар зарж, Тагилд эмнэлэг нээсэн бөгөөд дахин эмнэлгийн ажилчдад зориулсан орон сууц, оюутны дотуур байр, нислэгийн талбай хүртэл барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Одоо Тетюхин эмнэлгийнхээ ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд 82 настай хэдий ч долоо хоногийн 6 өдрийг эмнэлэгтээ зориулдаг байна.







2. Чак Фини (Chuck Feeney) "Duty Free”- ийн үүсгэн байгуулагч
1988 онд Чак Фини "Forbes" сэтгүүлээс нэрлэсэн дэлхийн хамгийн баян хүмүүсийн 31-т жагсаж байжээ. 1980-аад оноос эхлэн Фини өөрийн хөрөнгийг санхүүжилт шаардлагатай бүхий л тусламжийн байгууллагуудад хандивладаг болсон байна. Харин байгууллагын удирдлагууд хандив өргөсөн хүнийг огт мэддэггүй байсан гэдэг. Фини хожим нь "The Atlantic Philanthropies” санг нээсэн бөгөөд энэ сан одоогийн байдлаар 6,2 тэрбум долларын хандив өргөөд байгаа билээ.




3. Браин Берни (Brian Burnie), Барилгын салбарт ажилладаг

Браины эхнэр хорт хавдартай байсан бөгөөд хорт хавдарт шаналах ямар хүнд байдгийг мэдэрсэн тэрээр их хэмжээний мөнгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий машин худалдаж авсан байна. Энэхүү машин нь  Английн хойд зүгийн жижиг тосгодоор явж өвчтөнүүдэд эмнэлгийн туслалцаа үзүүлдэг байсан ба эмч нарын цалинг Браин төлдөг байжээ.

Олон жилийн турш хавдрын эсрэг тэмцсэнээр түүний эхнэр эрүүлжиж чаджээ. Баярласан сэтгэлдээ хөтлөгдөн Браин өөрийн эд хөрөнгийн тал хувийг сайн дурын үйл ажиллагаанд зориулан хандивласан байна. Харин энэ талаар мэдсэн эхнэр нь салах өргөдөл өгөхөөр шийдсэн ажээ. Учир нь тэрээр ядуу амьдрахыг хүсээгүй байна. Браин ч татгалзалгүй саналыг хүлээн авч, дараа нь өөрийн байгуулсан сангийн ойролцоо жижиг байранд тэтгэвэрийнхээ мөнгөөр, хуучин машин унан амьдарч байна.







4. Ли Лиюань (Li Liyuan), Xөрөнгө оруулагч
Хятадын бизнес хатагтай  Ли Лиюань 1980 оны үед ашигтай хөрөнгө оруулалт ихээр хийснээр баяжиж чаджээ. Гэхдээ одоо түүний эд хөрөнгөөс юу ч үлдээгүй бөгөөд их хэмжээний өрөнд орсон байна. Учир нь тухайн үедээ 75 өнчин хүүхэд үрчлэн авч өсгөх болсон бөгөөд одоо хүүхдүүдээ ч тэжээх чадваргүй болж 300 мянган долларын өрөнд оржээ.







5. Олав Тон (Olav Tong), Норвегийн тэрбумтан
Өөрийн бүх хөрөнгө болох 6 орчим тэрбум долларыг тэрээр анагаахын судалгаанд зориулахаар шийдсэн байна. Амьдралынхаа туршид хуримтлуулсан хөрөнгөө тэрээр сайн үйлсэд хандивлахдаа "үхэхдээ би авч үхэхгүй шүү дээ” хэмээн хэлсэн байна. Хэдийгээр Олав эхнэртэй ч хүүхэдгүй учир бүх хөрөнгөө хандивлах болсон билээ. "Надад унадаг дугуй, цана бий. Би бага иддэг учир бүх зүйл сайхан болно доо” хэмээн нэгэн ярилцлагын үеэр хошигнож байжээ.





6. Тим Кук (Tim Cook),  Apple-ийн Гүйцэтгэх захирал
Түүний хөрөнгийн хэмжээ 800 сая доллараар үнэлэгдэж байгаа. 10 настай үеэл дүүдээ боловсрол олгосны дараа үлдэх өөрийн бүх хөрөнгийг 54 настай бизнесмэн хандивлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хаана, ямар үйлд зориулахаа зарлаагүй байгаа ч аль хэдийн бага багаар хандив өргөөд эхэлжээ. Тэрээр хандивын үйл явцад нэлээд анхааралтай хандах болно гэдгээ хэлж байсан билээ.





7. Саудын Арабын ханхүү Аль-Валид (Alwaleed)
Саяхан ханхүү Аль-Валид өөрийн бүх хөрөнгийг сайн дурын үйл ажиллагаанд зориулна гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагад хандив өргөх зорилготой байгаа гэнэ. Үүнээс гадна тэрээр эдгэшгүй өвчтэй хүмүүс болон байгалийн гамшигт өртсөн ард иргэдэд мөн тусламжийн гараа сунгах ажээ. Аль-Валидын нийт хөрөнгийн хэмжээ 2015 оны байдлаар 21,5 тэрбум доллароор үнэлэгдсэн бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн 22-т багтдаг.





Мэдээ нэмсэн: lhagvaa

Санал болгох

Сэтгэгдэл

top