Өчигдөр Ч.Сайханбилэг АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс ҮЗХ-г хуралдуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэрээр өнгөрсөн ээлжит бус чуулганы өмнө УИХ-ын даргад ҮЗХ-г хуралдуулах шаардлага тавьсан. Гэвч тус намын дүрмээр ҮЗХ-г ээлжит бусаар хуралдуулахын тулд намын дарга захирамж гаргах, эсвэл ҮЗХ-ны гишүүдийн 3/1 нь ээлжит бусаар хуралдах санал гаргах ёстой.
АН-ын ҮЗХ нийт 228 гишүүнтэйгээс гуравны нэг нь ҮЗХ-ны хурлыг хуралдуулах санал гаргавал 14 хоногт багтаан ҮЗХ хуралдах дүрэмтэй. Тэгэхээр 70 гаруй хүн Ч.Сайханбилэгийн хүсэлтийг дэмжиж, гарын үсэг зурсан байх ёстой аж.
Одоогоор Ч.Сайханбилэгийг дэмжиж гарын үсэг зурсан ҮЗХ-ны гишүүдийн тоо 20 орчим болсон мэдээлэл байна. Гэвч дийлэнх гишүүд нь намын даргаа дэмжиж буйгаа илэрхийлж, гарын үсгээ зурахаас татгалзжээ. Ажиглагчдын үзэж буйгаар Ерөнхий сайдын суудал хэдийнэ ганхаад эхэлсэн аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ http://www.medee.mn/main.php?eid=67781