Католик шашны тэргүүн Ромын пап
Франциск нүдний шил худалдан авахаар Ромын нэгэн нүдний шилний газарт
өөрөө биеэр иржээ. Тэрээр жолооч, нарийн бичгийн дарга, цагдаагийн нэгэн
ажитантай л ирсэн гэнэ.
Дэлхийн хүн, шашны тэргүүн ингэж өөрөө
хүрэлцэн ирсэнд шилний газрын эзэн ихэд тэвджээ. Тэрээр италийн
телевизэд "Өмнө нь ч хамба манайхаас нүдний шил авдаг байсан. Гэхдээ
өөрөө хэзээ ч ирж байгаагүй, туслахаа л илгээдэг байсан" гэж ярьжээ. Ромын пап нүдний шилний газарт ороод шил сонгох гэж 30 минут хэртэй болох үеэр Ром хотын хүмүүс мэдээд гадаа нь бөөнөөрөө цугларсан байна.
Ромын пап Франциско Ватиканд тансаг зочид буудалд байрладаг ч бусад гэгээнтнүүдтэй автобусаар зорчиж, өөрийнхөө төрсөн өдөрт орон гэргүй тэнүүлч иргэдийг урьдаг юм.
Эх сурвалж: www.assa.mn