|

Үхлээс ямар үнэр ялгардаг вэ...

namuunaa 2015/09/10 1213 0

 Үхлийн өмнө хүний биеийн амьд эсүүд шинэхэн зүлэг ногооны үнэртэй, дэгдэмхий бодис болох гексаналыг маш ихээр ялгаруулдаг хэмээн эрдэмтэд тогтоожээ.

Тэд 9 сарын 7-10-ны хооронд болсон Британий шинжлэх ухааны үзэсгэлэнд оролцож өөрсдийн хийсэн ажлын үр дүнг танилцуулсан байна.

Эрдэмтэд нядлаад удаагүй хэд хэдэн гахайг нянгаас хамгаалсан битүүмжилсэн хайрцагт байрлуулан туршилтаа хийжээ. Цаг тутам хайрцагнаас агаарын дээж авч хийн хроматографийн тусламжтайгаар агаарын найрлагыг шинжилсэн байна. Мөн үүний адилаар хүнийхийг ч бас харьцуулан шинжилж үр дүнг боловсруулжээ.

Хүний биед нян халдааснаар амьд эсүүд үхэж үр дүн нь шинэхэн зүлэг ногоо шиг үнэртэй, дэгдэмхий бодис буюу их хэмжээний гексанал ялгарсан аж. Түүнээс гадна энэхүү туршилтын явцад хурц үнэртэй индол болон шинэхэн загас эсвэл будагны үнэртэй триметиламин гэсэн хоёр төрлийн бодис үүсчээ.

Эрдэмтэд "хүүр”-ийн үнэрээр бэлтгэсэн хандыг үнэрч нохойд үнэрлүүлснээр нас бараад удаагүй байгаа хүнийг олоход шинжээчдэд маш их тус дэм болно хэмээн үзэж байгаа аж. Мөн үнэрний бүтцийг судалснаар нас барсан цаг хугацааг тодорхойлох аргыг боловсруулж болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: www.gazeta.ru

Санал болгох

Сэтгэгдэл

top