|

ЗГ: Төсвийн тайлангаа ирүүлээгүй дарга нарын цалинг 20 хувь хасна

namuunaa 2015/09/15 665 0

 Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн "Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрээр улсын болон орон нутгийн төсөв, өмчийг захиран зарцуулалтыг ард иргэдэд нээлттэй болгох зорилгоор тус хуулийг хэрэгжүүлж эхэлсэнээ мэдэгдэв. Улсын хэмжээнд 56 төсвийн ерөнхийлөн захирагч Шилэн дансны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай тайлангаа Засгийн газарт ирүүлэх ёстой гэнэ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар 75 хувь буюу 45 төсвийн ерөнхийлөн захирагч тайлангаа ирүүлсэн байна. Төсвийн 11 ерөнхийлөн захирагч тайлангаа Засгийн газарт ирүүлээгүй байна. Зургаан ерөнхийлөн захирагч буюу БСШУЯ, ЭМСЯ, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар болон Дархан-Уул, Дундговь, Завхан аймгийн Засаг дарга нар нь тайлангаа дутуу ирүүлсэн учир тэдний сарын цалинг 20 хувиар хасах шийдвэр гаргажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top