|

Хүннү судлалын ном гарчээ

enkhbaatar 2015/09/16 876 0

Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монголын тулгар төрийн түүхийг үе улиран судлах, Төв Азийн нүүдэлчдийн иргэншил, Хүннү судлалыг эрчимжүүлэх зорилгоор Олон улсын томоохон эрдэм шинжилгээний хурлыг Түүхийн хүрээлэнгээс Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.

"Хүннүгийн эзэнт улс ба Монголын эртний түүхийн судалгаа” сэдэвт энэхүү хуралд Монгол, Орос, Хятад, Герман, Франц, Солонгос, Япон, Унгар, Турк, Норвеги зэрэг орны 90 гаруй эрдэмтэн судлаач оролцож, 70 гаруй илтгэл хэлэлцүүлснээс "Хүннүгийн эзэнт улс ба Монголын эртний түүхийн судалгаа” номд тавин долоон илтгэлийг эмхэтгэн оруулжээ.

Эмхтгэлд Хүннү болон Монголын эртний түүхийн асуудлыг хөндсөн түүх, археологи, антропологийн чиглэлийн судалгаанууд багтаж байгаа нь уншигч судлаачдад чухал судлагдахуун болжээ.

Х.Заяа

Санал болгох

Сэтгэгдэл

top