Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд тус төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн шийдэл болох 4 туйлт пэйсинг өгөх боломж бүхий CRT-пейсмекер (CRT-P) болон 4 туйлт зүүн ховдлын электродыг ашигласан бөгөөд энэ нь пейсмекерээр цохиулах боломжтой байршлын тоог эрс нэмэгдүүлж, нийтдээ 10 хүртэл тооны векторыг ашиглах боломжийг бий болгож өгдөг байна. Энэ нь Зүрхний ресинхронизац эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, дахин мэс ажилбарт орох давтамж болон мэс ажилбарын үед электродыг давтан суулгах шаардлагыг бууруулах зэрэг ач холбогдолтойгоос гадна электродын тогтвортой хөдөлгөөнгүй байдлыг алдагдуулалгүйгээр ховдлыг суурь хэсгээс хүчдэл өгч цочроох зэрэг олон давуу талыг өвчтөн болоод эмчид олгодог.
Зүрхний
ресинхронизаци эмчилгээ нь зүрхний дундаас хүнд зэргийн дутагдалтай,
ховдлын үйл ажиллагааны синхрон бус байдал илэрсэн өвчтөнүүдэд
эмчилгээний шинэ нэмэлт сонголт болж Монгол улсад ийнхүү нэвтэрч байна.