|

Хотын төвийн гэрэлтүүлгийн 70 орчим хувь нь асаж байна

namuunaa 2015/09/18 848 0
Гэр хорооллыг бүрэн хэмжээнд гэрэлтүүлэх хүрээнд 2014 онд 12 багт гэрэлтүүлэг тавигдсан. Энэхүү ажилд 2,6 тэр бум орчим төгрөгийг зарцуулж нийтдээ 2600 орчим гэрэлтүүлэг шинээр хийгдсэн байдаг. Шинээр хийгдсэн гэрэл нь 56 ваттын лед гэрэлтүүлэг бөгөөд давуу тал нь шон хоорондын зай ойртохын зэрэгцээ газар тусах гэрэлтүүлгийн тусгалын хэмжээ илүү сайн цар хүрээтэй гэдгийг онцолж байсан.

Өнгөрсөн жилүүдэд гэр хорооллыг чиглэн хийгдсэн гэрэлтүүлгийн асалт тааруу байгаа талаар иргэдийн индэр нэвтрүүлэгт санал ирсний дагуу бид Эрдэнэт ус ДТС ОНӨХК-иас төвийн болон гэр хорооллын хэмжээнд гэрэлтүүлгийн асалт ямар байгаа талаар тодрууллаа.


Өнгөрсөн жил гэр хорооллын нутаг дэвсгэрт хийгдсэн гэрэлтүүлгийн тухайд гүйцэтгэгч компани 3 жилийн хугацаанд эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээг хариуцан ажиллах ёстой гэдгийг хэлж байна.Хотын төвийн хэмжээнд 4000 орчим гэрэлтүүлгийн шон байдаг гэнэ. Гэр хорооллынх нийлээд аймгийн хэмжээнд 7000орчим гэрэлтүүлэг байна.

Одоогийн байдлаар төвийн гэрэлтүүлэг 70 орчим хувьтай асаж байгаа бол гэр хорооллын багуудад харилцан адилгүй асаж байгаа гэлээ. Түүнчлэн зарим багуудад дутуу хийгдсэн гэрлүүдийг энэ жил нөхөж хийж байгаа юм байна.

Энэ жил төвийн хэмжээнд буюу төмөр замын буудлаас Эрээний гудамж хүртэл гэрэлтүүлгийн толгойг солих ажил явагдаж байна.Гэрэлтүүлэгтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол саналыг Эрдэнэт ус компаниас гүйцэтгэгч компанид мэдэгдэж ажиллаж байгаа гэдгийг гэрэлтүүлгийн инженер Баянмөнх хэллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top