ОХУ-ын Томскийн Политехникийн их сургуулийн оюутнууд залхуучуудад
зориулсан тоос сордог шаахай бүтээсэн байна. Жижигхэн тоос сорогчийг
үүргэвчинд хийж үүрээд шаахайтайгаа холбочихоод өрөөн дотуураа явахад л
тоосоо сорчихно. Энэ нь залхуу хүмүүсээс гадна нуруу нугасны согогтой
хүмүүст тун ашигтай, бэрхшлээгүй гэж хоёрдугаар курсийн оюутан Александр
Кривенков хэлж байна. Тоос сорогч нийтдээ ердөө л таван кг жинтэрй юм
байна.