|

“Эрдэнэт” үйлдвэр улсын үзлэгээр маш сайн үнэлэгдлээ

enkhbaatar 2015/09/22 762 0

Байгууллагын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр Эрдэнэт үйлдвэр ХХК 99,96 хувьтай дүгнэгдлээ. Энэхүү үзлэг нь Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар улсын хэмжээнд зохион байгуулагдсан. Улсын үзлэгийн ажлын хэсэг Орхон аймагт гурав хоног ажиллаж, байгууллагын зохион байгуулалт, мэдээллийн технологи, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаа гэсэн дөрвөн чиглэлээр явагджээ.
     Төрийн болон төрийн бус өмчийн аж ахуйн нэгж, байгууллагууд үзлэгт хамрагдав. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тамгын хэлтэс улсын үзлэгт бэлтгэх салбар зөвлөл байгуулан, удирдамжийн дагуу зохион байгуулалтын нэгжүүдэд урьдчилсан үзлэг явуулж, зөрчлийг арилгаж ажилласан байна. Зөвхөн үзлэг шалгалтын хүрээнд гэлтгүй "Эрдэнэт” үйлдвэрийн архив, албан хэрэг хөтлөлтийг сүүлийн хоёр жилийн хугацаанд шинэ шатанд гаргах олон ажил санаачилан хийсний үр дүн улсын үзлэгээр гарлаа гэдгийг Тамгын хэлтсийн орлогч дарга О.Отгонбаяр хэллээ.


У.Цэрэнбат

Санал болгох

Сэтгэгдэл

top