|

“Бүтээл” ХХК шинэ бүтээгдэхүүн нийлүүлнэ

namuunaa 2015/09/23 737 0
Засгийн газраас баримталж байгаа импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд "Эрдэнэт” үйлдвэр импортоор нийлүүлэх бараа бүтээгдэхүүний тоог бууруулан орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж байна.

Төмөр хийцийн үйлдвэрлэгч "Бүтээл” ХХК "Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд ашиглагддаг хаягдал зайлуулагч 1200 мм –ийн диаметртэй төмөр хоолойн доторлоог ОХУ, Чех улсад үйлдвэрлэсэн базальтан хавтанг ашиглаж хийх технологийг судалж, үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байна.

Одоогийн байдлаар 14 хоолойг доторлон угсралтын ажлыг хийжээ. Үлдсэн 14 хоолойг ирэх сард доторлож, угсарч дуусах юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top