|

“Эрдэнэт” үйлдвэр: Ахмадын нэгдсэн зөвлөл өвөл цагийн нээлтээ хийв

enkhbaatar 2015/09/23 739 0

“Эрдэнэт” үйлдвэр: Ахмадын нэгдсэн зөвлөл өвөл цагийн нээлтээ хийв

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ахмадын нэгдсэн зөвлөл компанийн Ерөнхий захиргааны 2-р байранд байрлах өөрийн байрандаа засвар хийж, өнгө засчээ.

Ахмадууд засвар хийсэн байрандаа өвөл цагийн үйл ажиллагаагаа эхлүүлэв. Ахмадын нэгдсэн зөвлөлийн байрны засварыг компанийн Ерөнхий захирлын 2015 оны тавдугаар сарын 21-ний тушаалын дагуу "РСЦ” ХХК хийж гүйцэтгэж, байрны дотор заслын зарим ажил, дээврийн засварыг ахмадууд дотоод хуримтлалаасаа хөрөнгө зарцуулж хийжээ.

Байрны хуучин гэрэлтүүлэг нь дуу чимээ ихтэйн дээр 1800 Вт-ын чадалтай байсныг гэрэлтүүлэг сайтай  800 Вт –ын  гэрлээр сольсноор илүү тохилог болж, эрчим хүч хэмнэсэн байна. Дээврийн засвараа дулаалгатай нь иж бүрнээр хийснээр өвөлдөө цан цохихгүй, бороо цасны ус гоожихгүй болжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top