|

8000 жолооч тээврийн хэрэгслээ жолоодох эрхээ сэргээлгэв

enkhbaatar 2015/09/24 891 0

Өршөөлөх үзүүлэх тухай хуулийн дагуу захиргааны  хариуцлагын улмаас жолоодох эрхээ хасуусан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн билээ.

Энэ дагуу 2014 оны  10 сарын 1-нээ,  7 сарын 2-ны хооронд жолоодох эрхээ хасуулсан иргэд шинээр үнэмлэх захиалах шаардлагатай болсон юм. Учир нь 2014 оны есдүгээр сарын 22-нд гаргасан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тушаалд "Зөрчил гаргасан жолоочийн үнэмлэхийг хэргийн материалд хавсаргах” тухай заалт орсон юм байна.

Энэ нь жолоодох эрхээ хасуулсан иргэдийн үнэмлэхийг хурааж, үзүүрийг нь хайчлан тухай хүний архивыг үүсгэн хадгалдаг гэсэн үг аж.

Харин өнгөрсөн оны аравдугаар сараас өмнө жолооны үнэмлэхээ хураалгасан иргэд шинээр үнэмлэх захиалах шаардлагагүй, шууд хуучин үнэмлэхээ авч болох юм байна.

Өөрөөр хэлбэл, 18 мянга орчим иргэн жолооны шинэ саарал үнэмлэхээ хураалгасан бол шууд тухайн үнэмлэхээ цагдаагийн байгууллагаас авч болох юм байна. Дээрх иргэдээс одоогоор найман мянга орчим нь жолоодох эрхээ сэргээсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top