|

Амьтны мах гоо сайханд нөлөөлдөг

enkhbaatar 2015/09/28 965 0


Гоо сайхан байхад олон нууц бий. Түүний нэг нь зөв хооллолт. Та хэрэглэж буй хүнснийхээ давуу болон сул талыг мэддэг байх хэрэгтэй. Тэгвэл ямар амьтны мах таны гоо сайханд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээллийг хүргэе.

Загасны мах
Залуу сайхан, толигор арьстай байя гэвэл загасны мах идэхийг зөвлөе. Учир нь, загасны маханд арьсыг уян зөөлөн болгодог бодис бий. Япон эмэгтэйчүүд толигор цэвэрхэн арьстай байдаг нь үүнтэй холбоотой. Судлаачид өдөр бүр 100-200 гр загасны мах идвэл долоо хоногийн дараагаас л нүүрний арьс мэдэгдэхүйц сайжирна гэдгийг зөвлөж байна.

Тахианы мах
Арьсыг цайруулж, үсний өнгийг сэргээнэ. Тахианы маханд ядаргаа тайлах бодис бий тул тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүд тамир тэнхээ сайтай байдаг. Мөн уураг, амин хүчил ихээр агуулагддаг тул хүний үс, арьс, хумсны эрүүл мэндэд ашигтай.

Шингэц сайтай мах
Өөх нь амьтны гаралтай махны өөхтэй харьцуулахад царцдаггүй тул бие организмд хэрэгтэй. Гахайн мах ихэвчлэн хэрэглэдэг хүмүүсийн арьсны тослог нь тэнцвэртэй, үрчлээтэх нь бага, толигор байдаг. Нөгөөтэйгүүр, эмч нар төмрийн дутагдалтай хүмүүст гахайн мах идэхийг зөвлөдөг. Гахайн маханд төмрийн агууламж өндөр учраас тэр. Зэрлэг гахайн элгийг элэгний өвчинд хэрэглэдэг гэдэг нь оргүй зүйл биш юм.

Үхрийн мах
Үхрийн маханд их хэмжээний цайр агуулагддаг. Иймээс тогтмол хэрэглэдэг хүний арьсны тосыг тэнцвэртэй байлгаж, бодисын солилцоог сайжруулж, царайг тань өнгөлөг, сайхан болгодог. Хэрвээ үхрийн махыг бөөрөнхий сонгинотой хольж идвэл нүд, хамар орчмын арьс улайхаас сэргийлж чадна.

Н.Буянжаргал

Санал болгох

Сэтгэгдэл

top