|

Фото: Хятадын тэргүүн хатагтайн хувцас АНУ-д дуулиан тарив

magnai 2015/09/28 26493 247

Фото: Хятадын тэргүүн хатагтайн хувцас АНУ-д дуулиан тарив


 Хятадын төрийн тэргүүн АНУ-д айлчлал хийх үеэр эхнэрийх нь хувцаслалт олны анхаарал татаж, хувцасыг нь хэн урласаныг сонирхогчид нэмэгдээд байна.  Айлчлалын үеэр тэргүүн хатагтайн өмссөн бүх хувцсыг Хятадын алдарт загвар зохион бүтээгч Грейс Чен урласан гэнэ. Грейс Чен "thepaper.cn”-д ярихдаа "Тэргүүн хатагтайн гоёлыг түүний гадаад төрх хийгээд хятад эмэгтэйчүүдийн загварын чиг хандлагатай хослуулахыг хичээсэн” гэжээ. Си Зиньпин Сиэтл хотод газардах үеэр Пэн Лиюань гоёмсог хөх цэцэг бүхий цагаан өнгийн хятад даашинз өмссөн байжээ. Айлчлал дөнгөж эхэлж байсан учир тэргүүн хатагтайн гоёлыг Хятад үндэсний даашинз байхаар төлөвлөсөн гэж Грейс Чен хэлсэн байна. Төрийн айлчлалын хүрээн дэх бусад арга хэмжээний үеэр Пэн Лиюанийн өмссөн бусад хувцсыг ч тэрээр нарийн бодолцож, чамбай урласан байна.

 

Фото: Хятадын тэргүүн хатагтайн хувцас АНУ-д дуулиан тарив

 

Фото: Хятадын тэргүүн хатагтайн хувцас АНУ-д дуулиан тарив

 

Фото: Хятадын тэргүүн хатагтайн хувцас АНУ-д дуулиан тарив

 

Санал болгох

Сэтгэгдэл

top