Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 16. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн барилдлага Үхэх.Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таны амьдрал ахуйд шинэ ажил хэрэг, шинэ хүмүүстэй харилцах харилцаанд хөгжил дэвшлийн эргүүлэг бий болох нь харагдаж байна. Шинэ ажлуудыг эхлүүлэх, урт хугацааны төлөвлөгөөг хийх, уулзалт зохион байгуулахад таатай өдөр. Бүр хамгийн их аз туршсан, эрсдэлтэй ажлыг эхпүүлсэн ч үр дүнд нь сайн ашиг орлогыг авна. Таны өмнө нийгмийн, эсвэл албан ажлын байр суурийг өөрчлөх өөрчлөлт ирэх нь дамжиггүй. Зүүд эсрэгээр эргэх болохыг сануулж байна.
Үхэр (4/20-5/20)
Азтай өдөр. Хайр дурлалын асуудалд дэндүү гэмээр амжилттай байна. Мөн түүнчлэн ховорхон сэтгэлийн гутралд, ямар ч шалтгаангүйгээр гуниг гутрал, толгойн өвчин илэрнэ. Од гараг шинэ танилтайгаа болгоомжтой харьцахыг зөвлөж байна. Гэнэтийн сэтгэл хөөрлөө хазаарлахгүй бол хариу түрэмгийлэлд өртөх магадлал өндөр. Жирийн нэгэн маргаанаас болж том шуугиан дэгдэж мэднэ.Өдрийн хоёр дахь хагаст сайшаал магтсан мэдээ эсвэл ашигтай захиалга авна.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ өдөр хоёрдмол шинж чанартай байна. Өнөөдөр оддын ивээлийг хүртэнэ гэж бодож тооцоолсны хэрэггүй. Хамтрагчтайгаа харилцах харилцаанд хүндрэл үүсч магадгүй. Бизнесийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахад тийм ч таатай бус өдөр. Удирдлага, нөлөө бүхий хүмүүстэй санал зөрөлдөөнтэй байх ба танд тусламж үзүүлэхээс татгалзана. Шинэ танил цаашдын хувь заяанд нөлөө үзүүлнэ.
Мэлхий (6/22-7/22)
Хүнд өдөр. Амрагийн хуурамч харилцаа, хууран мэхлэлт авчирч мөн хэтэрхий өөнтөгч зангаасаа болж, бодлогогүй, гэнэтийн алхам хийж магадгүй. Ёс бус ааш авир, огцом уур тань хамт олныг зөрчилд хүргэх төлөвтэй. Түүнчлэн ажил хэргээ шийдэхэд таны түргэн зан саад тотгор болох нь ойлгомжтой. Амрагийн харилцаандаа сэтгэл дундуур болж, урам хугарах бололтой.
Арслан (7/23-8/22)
Ажлын өндөр чадвар зорилогодоо хүрэх эрмэлзэл нь ямарч ажлыг гүйцэтгэхэд тусална. Өөртөө өндөр зорилго тавь. Алдаа эндэгдэлээс бүү ай. Шинэ санаагаа удирдлагадаа танилцуул. Үүнийг хэрэгжүүлэх түншүүд хай. Дэмжлэг авахын тулд албан ёсны байгууллагуудад хандахыг танд зөвлөж байна. Энэ өдөр та хайртыгаа гомдоох үг хэллэг хэрэглэхгүй байхыг сануулж байна.
Охин (8/23-9/22)
Бүх төрлийн ажил хэргийн үйл ажиллагаанд амжилтанд хүрэх өдөр. Тэдгээр ажлыг амжуулахад тийм ч хэцүү бус байх боловч том хэмжээний ашиг орлогыг хүлээхгүй байхыг сануулж байна. Өнөөдөр танд татгалзаж боломгүй ашигтай ажлын саналыг хэн нэгэн дэвшүүлж мэднэ. Одоохондоо ажлын байраа өөрчлөх, аль эсвэл үйл ажиллагааны салбараа солих талаар бодохгүй байх хэрэгтэй ба аливаа санал зөвлөгөөнд анхааралтай хандах нь чухал хэмээн од гарагсын зүгээс сануулж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Тааламжтай өдөр. Бэртэл гэмтэл авах магадлал маш өндөр учир анхаарал болгоомжтой байгаарай. Хэт их ачаалалтай ажилласнаас болж хямралд орох, өөрийгөө голох, улмаар уур хилэнг хөдөлгөн гэр бүл болоод найз нөхдийн хүрээнд маргаан дэгдээхэд хүргэх талтай. Хэчнээн их хичээн зүтгэсэн ч материаллаг байдлаа дээшлүүж чадахгүй байх бололтой. Гэвч үүнд санаа зовж сэтгэлээр унахын шаардлагагүй, энэ нь удаан үргэлжлэхгүй тул тайвшир. Шинэ ажил хэргээ шийдэмгийгээр эхлүүлээрэй. Амжилт арвинтай, орлого ихтэй ажлаа хийж дуусгаж чадахыг од гаригс амлаж байна.
Хилэнц (10/23-11/21)
Идэвхтэй, бүтээлч өдөр. Энэ өдөр энэ ордны бүсгүйчүүдэд таатай хандах болно. Дур булаам байдал, бодлоготойгоор хэн нэгэнтэй харилцахад анхаарлыг нь өөртөө бүрэн татах болно. Эрчүүдийн сонирхлыг татах болно. Өнөөдрийн уулзалт тань магадгүй гэрлэлтээр төгсөх тийм уулзалт байж болно. Эрчүүдийн хувьд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Гэр бүлд ахин үл ойлголцол гарах учир танаас зардал гарна. Ганцаараа, эсвэл гэр бүлийн хүрээнд бяцхан амралт зохион байгуул.
Нум (11/22-12/21)
Эмэгтэйчүүд шинэ хүнтэй танилцана. Уулзалт ба ажил хэрэг нь амжилттай болж, ашиг авчирна, гэвч өөрийн сэтгэл санааны байдал, хайр сэтгэлийн асуудалд таагүй үе. Гэрийн асуудал, хувийн асуудлууд эрчүүдийг шийдвэртэй үйлдэл хийхэд хүргэнэ. Зөрчилдөөн бүхий байдал үүсч болох, энэ нь танд ашигтайгаар шийдэгдэхгүй гэдгийг одод анхааруулж байна.
Матар (12/22-1/19)
Ажил дээр бага зэргийн таагүй явдлууд тохиолдох бололтой. Таны заавал хийх ёстой ажил тань ямар ч сонирхолгүй улиг болсон мэт санагдана. Болж буй үйл явдалд санаа сэтгэлээ хэтэрхий ихээр чилээсний хэрэггүй. Танаас бүгд шалтгаалахгүй гэдгийг бүү мартаарай. Байгальд ойрхон байж эрч хүч аван хичээнгүйлэн зүтгэх хэрэгтэй. Үдээс хойш байдал сайжирч бүгдтэй нь учраа ололцож ажил хэргээ амжилттай үргэлжлүүлж чадна.
Хумх (1/20-2/18)
Өөрийн амьдралын амжилт ба азгүйтлыг нэг бүрчлэн эргэж харахад энэ өдрийг зориул. Харилцааг хязгаарлах хэрэгтэй. Таны сэтгэл санааны мэдрэмтгий байдал, бусдын амьдралыг хуваалцах чадвар муу үр уршиг авчирч мэдэх юм. Ямарваа нэг идэвхтэй үйл хөдлөл ойрын хүрээллийн улсдаа дайсагнах байдал уүсгэж болно. Болгоомжтой бай. Тохиолдлын гэмтэл бэртэл гарч болзошгүй байна.
Загас (2/19-3/20)
Өдрийн эхний хагаст дурын санааг бүр эрсдэл бүхий санааг одод ивээнэ. Явуулгаас, хамтрагч нарын хүсээгүй тусламжийн учир дарагдана. Хамтрагч нартай харьцах, хувийн харилцаа нь хүндрэлтэй болж ямарч үр дүнд хүрэхгүй. Эсрэгээрээ шинэ асуудал ба эндүүрэл гарч ирнэ.