Шалиг гэдэг ойлголтыг хүн бүр харилцан адилгүй авч үздэг. Тэгвэл зарим нь амьдралынхаа турш хэдэн эмэгтэйтэй энгэр зөрүүлснээр нь хүртэл шалиг гэж нэрлэдэг ажээ.

Ингээд түүхэн дэх хамгийн шалиг хэмээн тодотгосон алдартай арван эртэй танилцъя. Нэгдүгээр байрт нэрлэгдсэн хүн таныг гайхшруулах нь гарцаагүй. Олны танил эдгээр хүмүүсийн нэрний өмнөх тоо бол тэдний хэдэн эмэгтэйтэй энгэр зөрүүлсэн статистик юм. Заримынх нь дурьдсанаас ч олон бий.

2000: Жек Николсон

Холливудын нэрт жүжигчин Жек Николсон нэг ч гэсэн жаргалтай өдрийг нэмж амсахын төлөө байнга виагра хэрэглэдэг гэнэ. Тэрбээр (1937 онд төрсөн) нэгэн ярилцлагадаа би эрх чөлөөтэй байх дуртай хүн, эмэгтэйчүүд надад хэзээ ч хангалттай таашаал өгдөггүй. Тиймээс би секст улам л шунадаг, өдөрт 4 ба тэрнээс ч олон эмэгтэйтэй энгэр зөрүүлдэг өдрүүд олон байсан. Тэдний хэн нь ч миний дураараа дүүлэх эрх чөлөөг боомилж чадахгүй гэжээ.

2000: Хью Хефнер

22 настайдаа зандан биеэ үдсэн АНУ-ын бизнесмэн Хью Хефнер 2000 - 5000 эмэгтэйтэй энгэр зөрүүлжээ. Дэлхийн хамгийн шалиг эрсийн нэг тэрбээр (1926 онд төрсөн) бисексуализмыг дэмждэг бөгөөд орныхоо хажууд байнга виагра байлгадаг. Тэрний өдийг хүртэл жаргаасан мянга мянган эмэгтэй нь одоо ч тэрэнд талтай байдаг гэнэлээ.

3000: Хулио Иглесиас

Испаний нэрт дуучин Энрике Иглесиасын эцэг Хулио Иглесиас 1976 он хүртэл 3000 эмэгтэйтэй энгэр зөрүүлсэн бол тэрнээс хойш тоолоогүй гэжээ. Тэрбээр (1943 онд төрсөн) сексийг улаан дарстай зүйрлэж, хүсэл тачаал, хэрэгцээ шаардлага, баяр баяслын аль аль зорилгоор хийдэг бөгөөд хайрлуулж байгаагаа мэдрэх хамгаас сайхан хэмээн ярьжээ.

4000: Рон Жереми

Америкийн порно од, жүжигчин Рон Жеремиг бүх цаг үеийн хамгийн алдартай тавин порно одын нэгээр нэрлэдэг. Тэрбээр (1953 онд төрсөн) дөрвөн цагийн дотор 14 эмэгтэйтэй энгэр зөрүүлж явсан нэгэн бөгөөд эрхтнийхээ хэмжээг 25 см гэжээ.

Тэрбээр карьерийнхаа турш 4000 - 5000 орчим эмэгтэйтэй энгэр зөрүүлсэн байдаг бол 1970-аад оны нэрт порно жүжигчин Жон Холмс (1944 - 1988) долоо хоног бүрт 2.7 өөр өөр эмэгтэйтэй хурьцаж байсан гэдэг. Ингээд ХДХВ/ДОХ-ын халдвараар нас барахаасаа өмнө 14.000 эмэгтэйтэй энгэр зөрүүлсэн байдаг бөгөөд Марк Уолбергийн гол дүрд нь тоглосон "Boogie Nights” (1997) киног түүний дурсгалд зориулжээ.

4600: Жин Симмонс

"The Kiss” хамтлагийн гитарчин, дуучин Жин Симмонс энгэр зөрүүлсэн эмэгтэйчүүдийнхээ ганцаас нь ч гомдлын үг дуулж байгаагүй гэдгээрээ сайрхдаг гэнэ. Өвөртөө оруулсан эмэгтэйчүүдийнхээ ураг төрлийн хамаатан садан, найз нөхдийг нь хүртэл гүйцээхээ шахсан тэрбээр 2010 оны нэгэн ярилцлагадаа энгэр зөрүүлсэн 5000 орчим эмэгтэйнхээ гэрэл зургийг хүртэл хадгалдаг гэсэн гэнэ.

5000: Чарли Шин

Насанд хүрэгчдэд зориулсан порно кинонд нугасгүй гэгддэг жүжигчин Чарли Шин хоёр шөнө тутам өөр өөр эмэгтэйтэй энгэр зөрүүлдэг байсан гэнэ. Тэрбээр биеэ үнэлэгчдийн сүлжээний бизнес эрхлэгч Хайди Флайсстай нэлээд удаан харилцаатай байсан бөгөөд хэд хэдэн порно одтой болзож байсан юм. Тэрбээр 2002 онд модель, жүжигчин Дениз Ричардстай гэрлэж байсан ба энгэр зөрүүлж байсан хамгийн халуухан 1000 эмэгтэйнхээ нэгээр нэрлэсэн байдаг.

12.775: Уоррен Битти

АНУ-ын жүжигчин, найруулагч, зохиолч Уоррен Биттигийн амьдрал уран бүтээлийн талаар сэтгүүлч, түүхч Питер Бискинд "Star: How Warren Beatty Seduced America” намтарчилсан номыг гаргаж байсан юм. Энэ номонд бичсэнээр бол Уоррен Битти (1937 онд төрсөн) залуу халуухан насандаа 12.775 гаруй эмэгтэйтэй энгэр зөрүүлсэн гэжээ.

20.000: Уилт Чемберлен (1936 - 1999)

Нэрт сагсан бөмбөгчин Уилт Чемберлений 1991 оны "A View From Above” дурдатгал номд сексийн амьдралынх нь тухай сонирхолтой мэдээлэл олон багтжээ. Тэдгээрийн нэг нь Уилт Чемберлен 20.000 гаруй эмэгтэйтэй энгэр
зөрүүлсэн гэсэн баримт юм.

Сэтгүүлч, зохиолч Сеймур Голдбергийн бичсэнээр зарим хүмүүс марк цуглуулдаг байхад харин Уилт охид, хүүхнүүдийг цуглуулдаг байлаа гэжээ. Уилт Чемберлен гэрлэсэн эмэгтэйтэй хэзээ ч энгэр зөрүүлж байгаагүй бөгөөд нүдэнд нь дулаахан харагдаж, хаана ч хэзээ ч бэлэн байх хэнтэй ч хамаагүй хурьцдаг байсан гэнэ. Түүний бэлэг эрхтнийг 27 см урт байсан гэдгийг ч гэсэн тэмдэглэжээ.

35.000: Фидель Кастро

Кубын удирдагч асан Фидель Кастрогийн тухай баримтат киног 2008 онд нэрт сэтгүүлч Ян Халперин эрхлэн гаргасан тэр цагаас хувийн амьдрал нь нийтэд ил болсон юм. Түүнийг амьдралдаа 35.000 гаруй Латин эмэгтэйтэй загас наадуулж байсан гэж үздэг. Тэрбээр 40 жилийн турш өдөрт хамгийн багадаа хоёр эмэгтэйтэй энгэр зөрүүлдэг байсан бөгөөд тэр нь өдрийн болон оройн зоогны дараа өрнөдөг байжээ.

Заримдаа өглөөний цайныхаа дараа шүү гэж хүртэл урьдчилсан захиалга ч өгдөг байсан гэнэ. Сэтгүүлч Ян Халперины бичсэнээр Фидель Кастро (1926 онд төрсөн) тэдгээр олон мянган эмэгтэйгээр хүрээлүүлээгүйсэн бол ийм эрүүл саруул, урт удаан наслахгүй байсан гэжээ. Түүнчлэн секс бол эрчүүдийн ажлын бүтээмжинд хамгийн нөлөө бүхий амралт, сэргээш байдгийг онцолсон юм.

Тодорхойгүй: Чингис хаан (1162 - 1227)

Энэ төрлийн мэдээлэл эрж явахдаа түүхэн дэх хамгийн шалиг агаад олон эмэгтэйтэй энгэр зөрүүлсэн хүнээр Чингис хааныг нэрлэсэн жагсаалттай таарсан юм. Энэ мэдээлэлд Чингисийг Монголын хамаг эмэгтэйчүүдийг гүйцээсэн тухай бичсэнээс гадна дэлхийг байлдан дагуулж, их гүрнийг байгуулсан тэрээр эрэлхэг баатар төдийгүй тэр хэрээрээ секс түрэмгийлэгч байсан гэж бичжээ. Ингээд өнөөдөр дэлхийн хүн амын 200 эрэгтэй тутмын нэг нь Чингисийн удам гэдгийг онцолжээ.