|

МАН-ын гишүүд автомашины зардлаасаа татгалзав

bayaraa 2015/01/16 869 0

МАН-ын гишүүд автомашины зардлаасаа татгалзав МАН-ын бүлэг сая Төрийн ордны Г танхимд өчигдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудалд гаргасан шийдвэрээ танилцуулахаар хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм.

Уг хэвлэлийн хурлаар МАН-ын бүлгийн 26 гишүүн төсвөөс олгодог унааны зардлаасаа татгалзаж өөрсдөө хувиасаа гаргаж байх шийдвэрээ танилцууллаа. 

УИХ-ын гишүүний нэг сарын унааны зардал дунджаар 500 мянган төгрөг байдаг аж. Тэгэхээр МАН-ын 26 гишүүн үүнээс татгалзаж байгаа нь сардаа 13 сая, жилдээ 156 сая төгрөг хэмнэх боломжтой болж байгаа юм.

 

эх сурвалж: Fact.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top