Орхон аймаг 21 аймгийн хэмжээнд гэр хорооллоос үүсэх утааны хэмжээгээрээ эхний 8 бичигддэг байна. Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг 2013 онд боловсруулсан. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажил нь гэр хорооллын айл өрхийг сайжруулсан зуухаар хангах юм.
Өнгөрсөн жил 1200 орчим зуух олгогдсон.
Энэ жилийн тухайд иргэд зуухаа өөрөө сонгоно. Үүн дээр үнийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ. 2014 онд утаагүй зуух олгоход 700 орчим сая төгрөг зарцуулж байсан бол энэ жил эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж төсөв танагдаж 200 сая төгрөг төсөвлөгдсөн гэж байна.
Холбогдох байгууллагаас зуух олголтын дараа өнгөрөгч 5-р сард айл өрхүүд утаагүй зуухыг хэрхэн үр дүнтэй ашиглаж байгаа нөхцөл байдалтай танилцахад хөнгөлөлттэй үнээр авсан зуухыг үр дүнтэй хэрэглэж байгаа айл өрх байсан бол, нөгөө талдаа зуухаа огт хэрэглээгүй, зарж үрэгдүүлсэн тохиолдол гарсан байна.
Дараагийн ээлжид 2 тарифт тоолуур тавих ажил хийгдэх бөгөөд утаагүй зууханд хамрагдаагүй айл өрхүүдэд тоолуур тавихаар төлөвлөжээ.
Иймээс ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа ажилд иргэд ухамсартай хандах хэрэгтэй байгаа гэдгийг БОАЖГ-аас мэдээлэлж байна. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын 12 мянган айл өрхийг зуухаар бүрэн хангаж, мөн утаагүй халаалтын системийг нэвтрүүлсний дараа хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, агаарын бохирдлын буурсан үзүүлэлтийг ярьж эхлэх юм.
Одоогийн байдлаар 3-4 мянга орчим зуух олгосон буюу утаагүй зуух олгох ажил 30 хувьтай үргэлжилж байна. Дараагийн ээлжид 2 тарифт тоолуур тавих ажил хийгдэх бөгөөд утаагүй зууханд хамрагдаагүй айл өрхүүдэд тоолуур тавихаар төлөвлөжээ.