Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хужирт нарийн багийн нутаг "Төвхөн”-ний орчимд самар түүхээр явсан иргэн Д сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг орон нутгийн 11 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж өнөөдөр өглөө 8.25 цагийн үед ойн захаас эсэн мэнд олжээ. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг, "Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 6б ангийн сурагч Э энэ сарын 29-ний өдөр хичээлээ тараад сураггүй болсныг өчигдөр өглөө 09.05 цагт эсэн мэнд олсон аж.
Т.Болормаа
www.uls.mn