|

7-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

magnai 2015/10/02 763 0

7-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

АИТХ-ын 25-р хуралдаанаар Орон сууцны долоо дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Тус хорооллыг байгуулахаар төлөвлөж буй хэсэг нь Цагаанчулуут багийн 26.6 га газар юм. "Уг хорооллын дэд бүтцийн хангамжийн эх үүсвэр, инженерийн шугам сүлжээ баригдсан нь давуу тал” гэж холбогдох байгууллагууд нь тайлбарлаж байна.

 Тус хорооллыг байгуулахаар төлөвлөж буй хэсэг нь Цагаанчулуут багийн 26.6 га газар юм.
Одоогоор тухайн хэсэгт 200 гаруй айлын орон сууцны 8 барилга баригдаж ашиглалтад орсон. Мөн уг хорооллын төлөвлөлтөд багтсан 325 айлын орон сууцны 5 барилгын ажлын зураг төсөл бэлэн болоод байгаа аж. Үүнийг Төрийн орон сууцны корпорац хариуцаж байгаа юм. 7-р хороолол баригдсанаар хотын орон сууцны хангамж 75 хувьд хүрэх гэнэ.

Энэ хороололд 2172 өрхийн 7603 хүн оршин сууна гэж тооцож байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл энэ хороололд 2172 өрхийн 7603 хүн оршин сууна гэж тооцож байгаа юм байна. Дээрх хорооллыг байгуулахад 352 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэж төлөвлөж байгаа талаар ГХБХБГ-ын дарга ярилаа. Ийнхүү төлөөлөгчдийн олонхын саналаар 7-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа.

 1730 хүүхдийн сургууль, 435 хүүхдийн цэцэрлэг, 100 ортой эмнэлэг бий болно
Ингэснээр урьд нь буюу 2004, 2007 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хүчингүй боллоо. Шинээр батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд туссанаар Орон сууцны хороололд шинээр 206.8 мянган м2 талбай бүхий 9-16 давхар орон сууц, 16710 м2 талбай бүхий худалдаа ахуйн үйлчилгээ, зочид буудал, зоогийн газар, оффис олон нийтийн барилга үүнээс 880м2 суурийн талбай бүхий ЖДҮ-ийн зориулалтын барилга баригдана.

Түүнчлэн 1730 хүүхдийн сургууль, 435 хүүхдийн цэцэрлэг, 100 ортой эмнэлэг бий болно. Мөн Ногоон байгууламж, амралт зугаалгын бүс буюу орон сууцны хорооллын цэцэрлэгт хүрээлэн 6.5 га талбайд төлөвлөгдөн батлагдлаа.
 
erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top