2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "Ээж ээ би хятад биш биз дээ” хэмээн эхэр татан уйлж, эхийнхээ өвдгийг тэвэрч, ард түмний сэтгэлийг эзэмдсэн ерөнхийлөгч бол Цахиагийн Элбэгдорж. Магадгүй тэр цагаас эхлэн түүнийг ахиж харьж элгийн хэмээн шоглох хүн тоглоомоор ч болов гарахаа больсон гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нэгэн телевизийн эфирт өгсөн ярилцлагадаа "Монголчуудын тал нь 100 жилийн өмнө урдаас орж ирсэн хүмүүс. Ингээд нутагшаад, сайхан Монгол хүн болоод, одоо л нэг Монголынхоо төлөө зүтгэж эхэлж байна” хэмээн ярьсан байна.
Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн амнаас Монгол Улсын халдашгүй дархан байдалд заналхийлэх хэмжээний ийм үг гарсанд гайхах хүн олонтаа байлаа. Тэгэхээр эцэг, өвгөдийн амиа тавьж, ясаа үйрүүлж, цусаараа татсан хилийн дээс Халх голыг харийнханд өгөх тогтоолыг зүгээр хараад сууж байгаа нь магадгүй түүний 100 жилийн өмнө орж ирсэн хамаатан садных нь хүсэл биелж, Монголын төлөө гэсэн чин сэтгэл ч байж мэдэх юм.