|

“Исламын улс”-ын алан хядагчид Төв Азид нэвтэрнэ

namuunaa 2015/10/30 760 30

 "Исламын улс” бүлэглэлийн алан хядагчид Төв Азийн орнууд руу нэвтрэхээр төлөвлөж байгаа тухай Ираны төрийн мэдээллийн IRNA агентлаг уламжилжээ. Энэ үгийг Ираны шашны дээд удирдагч, Аятолла Али Хомейнегийн зөвлөх Али Акбар Велаяти мэдэгдсэн байна.  ОХУ Сирид хүчтэй агаарын цохилт өгч байгаа, улмаар Башар Ассадын засгийн газрын цэргүүд хуурай замын өргөн цар хүрээтэй давшилт эхэлж буй шалтгаанаар "Исламын улс” бүлэглэл хүчтэй хохирол амсаж эзэлсэн газар орноо алдаж байгаа юм. Тэгвэл энэ шалтгааны улмаас шахагдаж буй алан хядагчид Төв Ази руу нэвтрэх зорилго тавьсан гэнэ. Тэгвэл "Исламын улс” бүлэглэл Афганистанд төвлөрч үйл ажиллагаа явуулах магадлал өндөр хэмээн Али Акбар Велаяти ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих газрын дарга Виктор Ивановтой уулзах үеэр мэдэгдсэнийг IRNA уламжилжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top