|

Хөрөнгө оруулагчид нийтийн хоол, гадаад худалдааны салбарыг сонгожээ

tonshuul 2015/11/03 828 0

Хөрөнгө оруулагчид нийтийн хоол, гадаад худалдааны салбарыг сонгожээ

 

Энэ оны есдүгээр сарын байдлаар манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай 209 аж ахуй нэгж бүртгүүлсэн талаар  Хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ. Эдгээр компанийн 200 нь нийтийн хоол, гадаад худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй гэнэ.

Тухайлбал , дотоодын  түүхий эдийн нөөцөд тулгуурлан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадын зах зээлд экспортлох зорилготой хэд хэдэн компани байгаа аж. Эдгээрээс инженерийн барилга байгууламж, барилгын материалын  үйлдвэрлэлийн чиглэлээр нэг, аялал жуулчлалын болон бусад салбарт тус бүр дөрвөн компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин манай эдийн засгийн гол салбар болох уул уурхайд нэг ч компани одоогоор бүртгүүлээгүй  аж. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн тоо өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  нэлээд хорогдсон. Тухайлбал 2005-2012 онд манай улсад дунджаар гадаадын хөрөнгө оруулалттай 1000 компани бүртгүүлдэг байсан бол өнгөрсөн хоёр жилд 350 болон цөөрчээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top