|

Засаглалын хямралын гарц: Ээлжит бус сонгууль

tonshuul 2015/11/03 786 0

Засаглалын хямралын гарц: Ээлжит бус сонгууль

 

М.ГАН

Эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн гэхээс илүүтэй засаглалын гүн хямралд орсныг олон улстөрч ярьсаар байна. Энэ тухайд парламентын төвшинд нэр бүхий гишүүд ч хүчтэй ярьдаг боллоо. Үүнийг эрх баригч хүчин Ардчилсан намын доторх бүлэг фракцийн эрх мэдлийн төлөөх тэмцэл улам даамжирч төр, засгийг хямрааж байгаа нь илт боллоо хэмээн тайлбарлаж буй.

Засгийн газар, УИХ дорвитой ажиллаж чадахгүй байгааг гишүүд ч, парламентын гаднах улс төрийн намын төлөөллүүд ч байсхийгээд ярьдаг болсон. Тэд засаглалд хямрал нүүрлэснийг хүлээн зөвшөөрч буй ч гарах гарцыг хоёр янзаар тайлбарлаж байна. Үүний нэг нь олон нийт болоод зарим гишүүндээ таалагдахгүй байгаа Засгийн газар, УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах аж. Төсөв болон төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр зарим гишүүн энэ тухай ярьж байснаа өчигдөр баталгаажуулжээ. Тухайлбал, улс төрийн хүрээнд засаглалын хямрал газар авч байгаа талаар Г.Уянга Д.Тэрбишдагва нарын гишүүд санал гаргажээ. Тэр дундаа Д.Тэрбишдагва УИХ-ын ээлжит бус сонгууль явуулж болох эсэх талаар санал гаргажээ. Мөн Г.Уянга, Л.Цог, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар Оюутолгойн ордын хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын талаар Дубайн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдаас ойрын хугацаанд мэдээлэл авахыг хүссэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top