|

Малайзийн авлигалын хэрүүлд Монгол хутгалдав

saikhnaa 2015/11/25 529 0

Малайзийн парламентын гишүүн Абдул Жохари гэгч өнгөрсөн даваа гарагийн хуралдаанд оролцсон тус улсын ерөнхий сайд Нажиб Разакаас, улсын тэтгэврийн сангийн хөрөнгөнөөс хэчнээнийг Монголд хөрөнгө оруулсан талаар тайлбар өгөхийг шаарджээ.

Харин ерөнхий сайд тус сангийн хөрөнгийг хаана хаана байршуулаад байгаагаа нэг бүрчлэн тайлбарлаад Монголтой холбоотой ямар нэг хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгээ мэдэгдсэн байна. "2015 оны есдүгээр сарын байдлаар Малайзийн тэтгэврийн сан Монголд ямар ч хөрөнгө оруулаагүй” хэмээн тэрбээр хэлжээ.

Сүүлийн өдрүүдэд Малайз улсад нэгэн томоохон авигалын дуулиан дэгдээд байгаа бөгөөд 200 гаруй тэрбум (ойролцоогоор 40 тэрбум доллар) малайз ринггитийн хуримтлал бүхий тус улсын тэтгэврийн сангийн хөрөнгөний 42 тэрбумыг төрийн өндөр албан тушаалтнуудын хувь оролцоо бүхий "SRC International” хэмээх компани зээлдэн авч үүнийхээ нэлээд хэсгийг ерөнхий сайдын дансанд хийсэн гэгдэж байгаа юм.

Компанийн удирдлага мөнгө зээлснээ хүлээн зөвшөөрөхийн хамтаар, зүй бусаар зарцуулаагүй хэмээн мэдэгдэж байгаа боловч Малайзийн Авлигатай тэмцэх хороо тус компанийн хэд хэдэн захирлыг саатуулж, заримыг нь хилийн чанадаас эрэн сурвалжилж эхэлжээ.

 

 Б.Бат

Санал болгох

Сэтгэгдэл

top