|

Цэцэг өргөх ёслол боллоо

magnai 2015/12/01 930 0

Цэцэг өргөх ёслол боллоо

Монгол-Оросын найрамдлын сарын аян өндөрлөж байгааг тохиолдуулан цэцэг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Хоёр улсын найрамдлын сарын аян энэ жил 55 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд Эрдэнэт хотод 1975 оноос хойш тасралтгүй болж байгаа уламжлалт арга хэмжээ юм. Энэ аяныг Аймгийн ИТХ, Аймгийн ЗДТГ, ОХУ-аас Эрдэнэт хотод суух Ерөнхий консулын газар, Эрдэнэт үйлдвэр хамтран зохион байгуулсан. Цэцэг өргөх ёслолд Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, ОХУ-аас Орхон аймаг, Эрдэнэт хотод суух Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, Эрдэнэт үйлдвэрийн болон Орхон аймгийн удирдлагууд, хоёр орны иргэд оролцож Найрамдал өндөрлөг, Дөрвөн баатрын хөшөө, Эх орны дайны ялалтын хөшөөнд цэцэг өргөлөө.

 

erdenetinfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top