|

АН-д ч чөтгөрөөс эхлээд коммунистууд л язганах болж

saikhnaa 2015/12/03 670 0

Хэд хоногийн өмнө Нийслэл хотын засаг дарга, улсын баатар Э.Бат-Үүл АН-ынхаа гишүүн, УИХ-ын гишүүн, МоАХ фракцийн тэргүүн "Женко" хэмээх Х.Баттулгын коммунист болохыг илрүүлсэн.

Тэгвэл улстөрийн хүрээнийхэн энэ АН юу л болоод байна даа. Нэг хэсэг баахан "Жамуха" мэндэлсэн. Дараа нь бас цөөнгүй чөтгөр байгаа нь илэрсэн. Гэтэл бусад намынхныг коммунист гэж загнадаг нөхдүүд өөрсдөө "жинхэнэ" коммунист байх гэж. Энэ маягаараа ахиад ямар ч мундагчууд төрөх юм билээ таашгүй л хэрэг болж байна гэлцэх болов.

Э.Бат-Үүлийн хувьд Х.Баттулгыг коммунист гэж цоллосон нь "Нэг үндэстэн-Нэг цэрэг" хэмээх санаачилсан хөтөлбөртэй нь холбоотой. Тэгвэл нийтлэлч Б.Баабар одоогийн намын даргаасаа эхлээд олон нөхдөө "Жамух" гэсэн.

Харин өнгөрсөн жил АН-ын дарга, Ерөнхий сайдын суудлаа алдсан Н.Алтанхуяг намын нөхдөө "чөтгөр” гэж нэрлэж байлаа. АН-ын дарга байхдаа Н.Алтанхуяг "Манай намд чөтгөрүүд дууссан гэж бодсон ч бас үлдчихэж” гэж ярьж байсан удаатай. Тэгэхээр нээрээ манай АН-д чөтгөрөөс эхлээд коммунист хүртэл байдаг нь илэрчихлээ. Харин дараагийн удаад юу тодрох бол.

М.Дэлгэр

Санал болгох

Сэтгэгдэл

top