|

Н.Алтанхуяг, З.Энхболд нарын нэгдэл юу өгүүлэв

saikhnaa 2015/12/07 840 0

Ардчилсан намын экс дарга Н.Алтанхуяг, одоогийн дарга З.Энхболд нар гар барьжээ. Н.Алтанхуяг З.Энхболдыг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй шинэ нам байгуулж, туурга тусгаарлана гэсэн яриаг гаргаад байсан.

Тэгвэл тэд намынхаа эрх ашгийн төлөө нэгдэж, намаа нягтруулахаар шийдсэн гэдэг нь тодорхой болж байна. Өнгөрсөн долоо хоногт Увс аймагт гудамж төслийн нээлт болсон бөгөөд энэхүү нээлтэнд З.Энхболд, Н.Алтанхуяг нар оролцсон нь үүнийг нотлов.

Тэднийг хамтдаа харна гэж төсөөлж ч байгаагүй намынхан нь төдийгүй бусад намынханд энэ бүхэн нь гэнэтийн бэлэг байсан биз.

Нөгөөтэйгүүр, мэдээж энэ үйлдлийг сонгууль дөхөж байгаатай холбон тайлбарлах хүн цөөнгүй байгаа ч Ардчилсан намын дарга З.Энхболд фракцигүй нам болно хэмээн хэлсэндээ хүрэх эхлэлээ тавьж байгаа нь энэ бололтой юм. Тэрбээр намын дарга болсныхоо дараа Ардчилсан нам фракцигүй нам болох санаачилгыг дэвшүүлж, гишүүдээсээ нэлээд дэмжлэг аваад байсан.

Тэгвэл тус намынхан бодлогын зөвлөлөө байгуулж, намынхаа даргын фракцигүй болох санаачилгыг үйл хэрэг болгож эхэлжээ.

 

Н.Гэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

top