|

Вануаз

tonshuul 2015/12/12 728 0
Вануаз
1963 
Франц

Вануаз

 


528км2 талбайтай. Альпын нурууны баруун өмнөд хэсэг. 1000 гаруй төрлийн уулын ургамал ургадаг. 150 төрлийн шувуу, жилд 700000-800000 жуулчин ирдэг ба 85% нь Францууд. Соёлын өв, байгалийн өвийг хадгалж, АЖ-ыг хөгжүүлэх зорилгоор хамгаалалтанд авсан. Вануаз нь Альпийн нурууны ноён оргил болох Монблан уулын ойролцоо оршдог, талбайн хэмжээний хувьд харьцангуй жижиг. Вануаз нь 14 км нутгаар Италийн Гран-Парадизо тусгай хамгаалалт бүхий нутагтай хил залгана. Энэхүү 2 нутаг нь нийлээд баруун Европт томоохон тусгай хамгаалалт бүхий нутгийг бүрдүүлнэ. Вануазын нэгэн гайхамшиг нь ургамал амьтны аймаг нь юм. Вануаз нь дтдээш 770-2796м өргөгджээ. Энд цагаан уул цэцэг элбэг ургадаг. Вануаз нь Францын дотоодын аялал жуулчлал хөгжих нөөц газар гэж үздэг.
 
Дотоодын аялагчид их ирдэг. 4 улиралын алинд нь ч аялсан болно. Өвлийн улиралд цана, чаргаар гулгаж болдог. Хаврын улиралд цэцэг дэлгэрэхийг харах гэж хүмүүс олноороо ирдэг. Вануазын хамгийн алдартай 2 өндөр уулс нь Гранд-Кос /дтдээш 3852м/ ба Монт-Пури /дтдээш3778м/ бөгөөд мөнх цастай ажээ. энд 1000 гаруй зүйлийн ургамал ургадаг. Вануазын гол нэрийн хуудас бол мэдээж хэрэг цагаан-уул цэцэг. Вануаз нь Франц улсад аргалийн тоогоороо 3-рт ордог хамгаалалттай газар нутаг юм. Ойролцоогоор 2000 орчим аргаль бий. Ууг нь 16-р зууны үед аргаль нь Европ тивд түгээмэл тархсан амьтан байсан бололтой.
 
Харин хүнтөрөлхтөн бууг эзэмшиж эхэлсэнээс хойш тэдний тоо толгой огцом буурах болсон. 1823 онд Вануазтай хил залгаа орших Италийн Гран-Парадизо тусгай хамгаалалт бүхий нутагт аргаль агнахыг хоригложээ. Гран-Парадисод 5000 орчим аргаль байдаг. Вануазад тууланй, олон тооны мэрэгчид, үнэг, чоно, дорго бий. Вануазад сарьсан багваахай бас байдаг ажээ.

Юдина. Н.А. "100 Великих заповедников и парков”, Москва, "ВЕЧЕ”, 2003

Юдина. Н.А. "100 Великих заповедников и парков”, Москва, "ВЕЧЕ”, 2003

Санал болгох

Сэтгэгдэл

top